Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 8-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-09-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 8-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 17.4-21.1 градус дулаан, бусад нутгаар 10.7-15.7 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Тооройд 33, Шарга, Бигэрт 32, Алтайд 30, бусад сумуудад 22-29 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Чандманьд 0, Есөнбулаг, Тонхил, Цогт, Цээл сумуудад 2, бусад нутгаар 3-10 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 27-28 градус дулаан, бусад нутгаар 16-25 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Бигэрт 59, Тоорой тосгонд 58, Төгрөгт 53, бусад сумуудад 45-52 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -3, Цогтод -2, Есөнбулагт -1 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба , Жаргаланд 20.4 мм, Тонхилд 18.2 мм, Баян-Уулд 15.4 мм, Есөнбулагт 14.0 мм, Хөхморьтод 10.8 мм, Бугатад 8.1 мм, Чандманьд 7.2 мм, Даривт 5.4 мм, Цээлд 4.6 мм, Цогтод 2.8 мм, Халиунд 1.8 мм, Эрдэнэд 1.5 мм, , Дэлгэрт 0.9 мм, Гуулин тосгонд 0.8 мм, Төгрөгт 0.6 мм, Алтай 0.4 мм, Бигэрт 0.1 мм, Баянтооройд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тайшир, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна. Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Есөнбулагт 28 м/с, Тоорой 24 м/с, Тонхилд 22 м/с, Дарив, Чандмань, Эрдэнэ сумуудад 20 м/с, бусад сумуудад 10-19 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо Есөнбулаг, Бугат, Тонхил, Тооройд 10, бусад сумдаар 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургацын мэдээ: Ургацын мэдээг авч үзвэл 0.2-2.9 ц/га ургацтай байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар үрийн боловсролтын үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 21.0 хувьд сайн буюу Хөхморьт, Баян-Уул, Дарив, Шарга, Гуулин тосгоны нийт нутгаар, 73.7 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Бигэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ нийт нутгаар, Чандмань, Дэлгэр сумдын ихэнх нутгаар, 5.3 хувьд буюу Бугат сумын нийт нутгаар, Чандмань, Дэлгэр сумдын зарим багийн нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /